Асуулт Хариулт

Билетийн захиалгыг хэрхэн хийх вэ?
Та билет захиалгаа утсаар болон өөрийн биеэр манай салбарууд дээр ирж билетээ захиалах боломжтой. Хэрвээ та утсаар захиалгаа өгч байгаа тохиолдолд гадаад паспорт дээрх латинаад бичигдсэн овог нэрийг зөв хэлж өгөх нь чухал.
Захиалга хийхэд мөнгө төлөх үү?
Захиалга хийхэд төлбөр төлөх шаардлагагүй.
Захиалга хийсний дараа билетээ хэрхэн худалдан авч болох вэ?
Захиалга өгсөний дараа захиалгын цуцлагдах хугацаа тухайн айрлайнаас заадаг бөгөөд тэр заасан өдөр эсвэл тэр өдрөөс өмнө төлбөрөө хийж билетээ авч болно. Хугацаа хэтэрвэл захиалга цуцлагдах аюултай бөгөөд дахин захиалга хйих үед суудал байхгүй бол авиа компани мөн үнэ өөрчлөгдөх магадлалтай. Билетээ худалдан авсны дараа явах нислэгээ дахин баталгаажуулах шаардлагагүй.
Захиалга хүлээлгэнд байна гэж юу гэсэн үг вэ?
Авиа компаниуд асар өндөр зардалтайгаар онгоцоо нисгэдэг учир онгоцоо аль болох дүүрэн болгож нисгэх сонирхолтой. Захиалга хийсэн хүн бүр билет худалдан авдаггүй болохоор суудлын багтаамжаас илүү захиалга авдаг учиртай юм. Иймээс захиалга цуцлагдсан тохиолдолд хүлээлгэнд байгаа хүмүүсээс дарааллаар нь суудлыг нь боломжтой болгодог.
Хүүхдийн захиалгыг яаж хийх вэ?
Авиа компаний тарифын дагуу хүүхэд гэсэн категорд 2-12 насны хүүхдүүдийг багтаана. Захиалга өгөхдаа төрсөн он сар өдөрийг өгөх шаардлагатай. Хүүхдийн билет хөнгөлөлттэй ( авиакомпаниас хамаарч 25% хямдралтай ) бичигдэнэ. Авиа компаниуд хүүхдийн төрсний гэрчилгээний дагуу билет бичихийг шаарддаг тул хуулбар нь зайлшгүй хэрэгтэй байна.
Нярай хүүхдэд яаж захиалга хийх вэ?
Авиа компаний тарифын дагуу нярай гэсэн категорид 0-2 хүртэлх насны хүүхдийг оруулна. Нярайн төрсөн он сар өдрийг захиалганд оруулах шаардалагтай. Авиа компаниуд хүүхдийн төрсний гэрчилгээ нь дагуу билет бичихийг шаарддаг тул хуулбар нь хэрэг болно. Нярайд тусгай сагс үнэгүй захиалж болно. Нярайд суудал авахыг хүсч байвал хүүхдийн үнээр билет худалдан авч болно. Нярай хүүхдийн тусгай хоол захиалж болно.
Жирэмсэн хүн онгоцоор явж болохуу?
Ихэнх авиа компаниуд 36 долоо хоногоос хэтрэхгүй хэвийн тээлтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийг нисэхийг зөвшөөрдөг. Жирэмсэн эмэгтэй нь аялалд гарахаасаа өмнө эмчээсээ зөвлөгөө авчь эмчийн магадлагаа хийлгэх шаардлагатай . Авиа компани бүр өөр өөрийн дүрэмтэй тул тухайн авиа компаниас шалгаж байж захиалгаа өгнө үү?
Билетийг хүлээн аваад нэн түрүүн юуг шалгах вэ?
Нислэгийн тийзээ авахдаа нэн түрүүн овог, нэр гадаад пасспортын дагуу бичигдсэн эсэх мөн очих газар, явах буцах өдрүүд, авиа компани, хүчинтэй хугацаа, нислэгийн өдөр солих, буцаах, ангилал, дээшлүүлэх зэрэг гарч болох намалт төлбөрийг талаар сайтар лавлаж шалгах хэрэгтэй. Мөн билет худалдан авсан газрын албан хаяг, утасны дугаар, харилцсан ажилтны нэр зэргийг тэмдэглэж авна уу. Дараа нь асуудал гарвал харилцахад амар болно.
Онгоцны буудалд хэзээ очсон байх ёстой вэ?
Зорчигч нислэг эхлэхээс тогтоосон хугацааны өмнө буюу 3 цагийн өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж гаалийн үзлэг, зорчигчийн билет ба тээшийн бүртгэл болон паспортын шалгалтанд орох ёстой. Хэрэв зорчигч тогтоосон хугацааны өмнө нисэх буудалд хүрэлцэн ирж чадаагүйгээс эсвэл шаардлага хангахгүй баримт бичигтэй ирснээс болж захиалгат суудлаа ашиглаагүй тохиолдолд суудлын торгууль, үйлчилгээний хураамжийг зохих журмын дагуу төлнө.
Онгоцонд авч орох гар тээшний тоо, хэмжээ
Хэрэв зорчигч тээшинд оруулахгүйгээр доорхи зүйлийг биедээ авч явбал тэдгээрийг тогтоогдсон хэмжээний тээшнээс гадна үнэ төлбөргүй тээвэрлэнэ: эрэгтэй, эмэгтэй хүний гар цүнх, цэцгийн баглаа, зөөврийн компьютер, дүрс бичлэгийн камер, нислэгт унших хэвлэл, хүүхдийн хоол, түрдэг тэрэг, хэрэв зорчигч зайлшгүй авч явах шаардлагатай бол тахир дутуучуудад зориулсан эвхдэг тэрэг, суга таяг. Онгоцны кабин руу 1 тээш үнэгүй (45х56х25см хэмжээтэй, 5 хүртэл кг жинтэй) авч орох эрхтэй.
Yнэгүй тээвэрлэх тээшний тухай
Энгийн ангилалын билеттэй бол 20 хүртэл кг Бизнес ангилалын билеттэй бол 30 хүртэл кг Нэгдүгээр ангилалын билеттэй бол 40 хүртэл кг АНУ, Америк Тив, Канад руу Номхон далайгаар ирж очиход (Оросоос Америк тив, Карибийн арал руу явахад мөн Өмнөд Африк Францын Полинизия хоороонд кг-аар тооцоно) ачаа тээшийг ширхэг тоогоор бодож тээвэрлэнэ.(1ширхэг ачаа 23кг ) Авиа компани бүр өөр өөрийн дүрэмтэй тул тухай бүрт нь лавлаж байна уу.
Нислэгт авч явахад хориотой зүйлс
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэсрэх дэлбэрэх зүйлс, тэдгээрийг цэнэглэх хэрэглэл, гал авалцах, идэмхий чанартай бодис, шахсан хий, цацрагт идэвхт бодис, хөнөөл учруулж болох зүйлсийг тээвэрлэлтэнд хүлээж авдаггүй журамтай. Шүдэнз, тамхины асаагуур зэргийг их хэмжээгээр авч явахыг бас зөвшөөрдөггүй. Түүнчлэн буу зэвсэг, хутга зэрэг хүйтэн зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг тээвэрлэлтэнд хүлээн авахыг хориглох буюу хязгаарлана. Онгоцны ажиллагаанд нөлөөлж болох цахим тооцоолуур буюу тийм зарчмаар ажилладаг тоног төхөөрөмж, тухайлбал дуу хураагуур, видео камер, радио, үүрэн телефон, видео тоглоом зэргийг онгоц хөөрөх, буух үед буюу зарим тохиолдолд нислэгийн бүх хугацаанд хэрэглэхийг хориглодог болохыг мөн анхаарана уу. Энэхүү мэдээллийн талаар нэмж тодруулах зүйл байвал Суудал захиалгын ажилтангаас лавлахыг хүсье.
Билет авсны дараа гэнэт өөрчлөх шаардлага гарвал яах вэ?
Нисэхээсээ өмнө хамгийн багадаа 3 цагийн өмнө цуцлах хэрэгтэй. Нэн түрүүн нислэгээ манай ажилтанд мэдэгдэж өөрчлөх хэрэгтэй, урьдчилж мэдэгдэхгүйгээс болж үргэлжлэх нислэг цуцлагдаж болзошгүй. Явах нислэгийг өөрчлөхдөө тухайн билетийн нөхцөлийн дагуу солино.
Захиалгаа яаж цуцлах вэ?
Захиалгаа цуцлахдаа манай ажилтанд утсаар эсвэл биеээр ирж мэдэгдэнэ үү. Мөн таны худалдан авсан тийзний дүрмээс хамаарч цуцлахад төлбөр тооцогдох тооцогдохгүй хамаарах ба хэр их тооцогдох зэргийг ажилтангаас лавлана уу.
Ачаа тээшээ гээгдүүлсэн тохиолдолд яах вэ?
Урьдчилан декларацид бүртгэгдсэн үнэт эд зүйлс, өөр бусад өмч хөрөнгө мөн нэмэлт төлбөр төлөгдсөн тохиолдолдоос бусад тохиолдолд: Ачаанд өгсөн тээшийг гээгдүүлсэн тохиолдолд авиакомпаний хариуцлага дараах байдлаар хязгаарлагдана: 1кг нь USD20.00 хүртлэхээр тооцоно, харин гар тээш - 1 хүнд USD 400.00. Бүх нэхэмжлэлийг алдагдсан гэсэн нотолгооны дагуу хүлээн авна. Авиакомпани бүр өөрийн дүрэмтэй тул авиакомпаний ажилтнаас лавлана уу.
Паспортын хугацаа
Тухайн орон руу нэвтрэх үед доод тал нь 6 сарын хүчинтэй байх ёстой. Мөн паспорт билетийн хуулбарыг хийж тэдгээрээс тусдаа газар хийж авч явна уу.
Виз
Та аялалд гарахын өмнө виз, түүний хүчинтэй хугацаа мөн транзит виз шаардлагатай эсэхийг тодруулана уу.
Онгоцны билетийн хүчинтэй хугацаа
Энгийн билетийн хүчинтэй хугацаа нь анх аялал эхэлсэн өдрөөс хойш дээд тал нь 1 жилийн хүчинтэй хугацаатай байдаг. Харин хямдралтай билетийн хувьд янз бүр байна (2–90 хоног, 1-6 сар, г.м).
Цаг агаарын байдлаас болж хойшлогдсон нислэгийн талаар хэрхэн, яаж мэдэж болох вэ?
Цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг явуулах эсэх нь онгоц хөдлөхөөс 2 цагийн өмнө шийдвэрлэгддэг ба баталгаатай нисэх талаар 1 цагийн өмнө мэдэгдэнэ. Нисэх эсэх талаар мэдээлэл авахад хэцүү тохиолдолд тухайн онгоцны буудал руу утасдаж асуухыг, манай ажилтангуудтай холбогдож тодруулахыг хүсье.