Бидний тухай

“Мон Аэр Тур" ХХК нь 1998 оноос эхлэн олон улсын нислэгийн тийз борлуулалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд 2001 онд Олон Улсын Агаарын Тээврийн холбоо / IATA /-ийн 40-301063 дугаар бүхий итгэмжлэгдсэн агентаар томилогдон ажиллаж байна. Манай компани нь байгуулагдсан цагаасаа MIAT, Korean Airlines, Eznis Airways, Aero Mongolia, Mongolian Airlines Group, Air China, Aeroflot, Turkish Airlines, United Airlines, Qatar Airways, Hahn Air, Air Astana зэрэг авиа компаниудын тийз борлуулалтын үйл ажиллагааг албан ёсны агентын эрхтэйгээр амжилттай явуулж байгаа бөгөөд Amadeus, Galileo, Abacus, Gabriel зэрэг олон улсын нислэгийн суудал захиалгын сүлжээ системийг ашиглан дэлхийн аль ч цэгт хүрэх нислэгийн тийзийг бичиж үйлчилдэг билээ. Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Холбоо (IATA)-оос зохион байгуулагддаг тийз борлуулалт, үнэ тарифийн сургалтуудад бүрэн хамрагдсан, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн захиалгын ажилтнууд таны аялалыг ая тухтай, хямд төсөр, найдвартай байлгах боломж нөхцлийг бүрдүүлэн, аялалын зөвлөх үйлчилгээг хүргэж байна. Бид 2009 оноос IATA (Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо ) BSP (Billing and Settlement Plan)-д шилжин орсон ба IATA/BSP-д хамрагддаг нийт 78 авиа компанийн билетийг шууд борлуулах эрхтэйгээр ажиллаж байна. Энэ нь төлбөр тооцоо, санхүүгийн хувьд найдвартай байдлыг илэрхийлдэг. Тус компани нь 2009 оноос эхлэн Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын тусгай эрхээр гэрчилгээжин, Улаанбаатар хотоос эхлэлтэй, дэлхийн бүх улс орон хотуудад агаарын ачаа тээврийн (карго) үйлчилгээг үзүүлж байна. Бид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч та бүхэнд улам ойр дөт, найдвартай болгохын төлөө цааш цаашдаа хичээн ажилласаар байх болно.