зөвлөгөө 2

Вашингтон хот нь өнгө үзэмж төгөлдөр, аялаж зугаалах газраар арвин их төдийгүй нилээд олон төрлийн музейтэй, мөн түүнчлэн улсын музейдийг үнэ төлбөргүй үзэх боломжтой байдаг.  Боловсрол, эрүүл мэндийн салбартаа түлхүү анхаарал хандуулж, оршин суугчдынхаа тав тухтай байдлыг эрхэм зорилгоо болгодог аж.Газар доогуур, агаарт, усан дээгүүр зэрэг бүхий л хэлбэрээр явах метронд сууж хот орчины бүтээн байгуулалтын гайхамшигийг мэдрээрэй. Аялагчдад зориулсан автобусаар хотын төвөөр аялаж болно.  

Аялалын зөвлөгөө 1

Вашингтон буюу Колумбын тойрог /District of Columbia/ нь 1790 оны 7 сарын 16-нд байгуулагдсан, Америкийн Нэгдсэн Улсын нийслэл юм. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэсэн. Колумбын тойрог нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржиниа, баруун хойд, зүүн хойд, зүүн өмнөд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэнэ. Тойргийн суурин хүн ам нь 588,292 боловч ажлын 7 хоногуудад ирж ажиллах хүмүүсийг нэмэхэд нэг сая гаруйд хүрнэ